"1000 ээжийн захиас" номын 1-р ботьд хэвлэгдэх захиас сургамжийг 2013.01.20-ныг дуустал хүлээн авна

|

"1000 ээжийн захиасыг мөнхжүүлье" аяны хүрээнд бүтээгдэж буй "1000 ээжийн захиас" номын 1-р боть номонд хэвлэгдэх захиас сургамжийг 2013 оны 1 сарын 20-ныг дуустал хүлээн авна. Энэхүү номонд ээжүүд хүүхэд залуустаа сургамж болгож өөрийн үнэ цэнэтэй захиас сургаалаа илгээнэ. Мөн хүүхдүүд нь амьдралд эерэг үр дүн, сайн сайхан дурсамж авчирч байсан ээжийнхээ сургаал захиасыг бичин энэхүү формын дагуу бөглөн илгээж болно. 

Бидэнд илгээх материалд: Ээжийн захиас, ээжтэйгээ хамт авахуулсан зураг, захиасаа хэлж буй ээжийн овог нэр хаана төрж өссөн зэрэг товчхон танилцуулга, холбоо барих утас зэрэг багтана.

Энэхүү аяны үйл явц, үр дүн болоод "1000 ээжийн захиас" номонд хэрхэн материалаа өгөх талаар доорх холбоосуудаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Youtube - видео ном

Цахим хуудас  

Удирдамж