Тус компани нь анх 1990 онд “Мандухай” пүүс нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаа эхэлсэн. Гоо сайхны бvтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээний “Мандухай Хатан” ХХК нь нүүр цэвэрлэгч сүүн шингэн, өдрийн болон шөнийн тэжээлийн тос, нүүрэнд иллэг хийх зориулалттай маск, гарын тос, хүүхдийн тэжээлийн тос зэрэг нийт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эдгээр нь манай орны хуурай, эрс тэс уур амьсгал, монгол хvний арьсны онцлогт тохирсон байдгаараа онцлогтой билээ.


“Мандухай хатан” ХХК нь “хүн арддаа чанартай хямд бүтээгдэхүүнээр үйлчлэх” эрхэм зорилго тавьж ажилладаг. Төрөл бvрийн амин дэм, биологийн идэвхит эрдэс бодисоор баялаг чацаргана, гүүний саам, зөгийн бал, зуун наст зэрэг цэвэр байгалийн гаралтай түүхий эд ашиглан арьсыг сэргээх, залуужуулах, чийгшүүлэх, хамгаалах, нөхөн төлжvvлэх үйлчилгээтэй бvтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь хүмүүсийн эрэлт хэрэгцээнд нийцэж, тэдгээрийн талархлыг зvй ёсоор хvлээж байдаг юм.

“Мандухай хатан” ХХК нь 1998 оны олон улсын vзэсгэлэн яармагийн хүрэл медалийг “Яргуй” гарын тосоор хүртсэн. 2000 онд Олон улсын хаврын үзэсгэлэн яармагаас ХААҮЯ-ны дурсгалын медалиар тус тус шагнагдсан. Цаашид тус компани нь шинжлэх ухааны ололтыг vйлдвэрлэлд нэвтрүүлэн шинэ дэвшилтэд технологи ашиглан байгалийн цэвэр түүхий эдээр шинэ бvтээгдэхүүн үйлдвэрлэж бүтээгдэхүүний чанар болон тоо хэмжээг нэмэгдvvлэх зорилт тавин ажиллаж байна.

Үйлчилгээ

Үйлчилгээ Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээний "Мандухай Хатан" ХХК нь өөрийн үйлдвэрийн байранд мэргэжлийн гоо сайханч, үсчин, бариа засалч, мөн хувцас захиалгын үйлчилгээ үзүүлдэг.