Арьсны цэвэрлэгээ

|

Нүүрний арьсны арчилгаа гэдэг нь юуны өмнө арьсыг цэвэрлэх, арьсны чийгийг тогтворжуулах, гадны нөлөөнөөс хамгаалах үйлчилгээ юм.

Арьсыг арчлахдаа зөвхөн гоо сайхны аргаар бус, хоолны дэглэм, ажил амралтын горим, нойр зэргээр аль болох дутаахгүй байхыг эрмэлзэх хэрэгтэй. Хэт ядрах, нойргүй явах, удаан хугацаагаар хоол сойх зэрэг нь арьсанд муугаар нөлөөлдөг.

Арьсыг цэвэрлэх нь арьсны арчилгааны хамгийн анхны алхам юм. Зөв сайн цэвэрлэгдээгүй арьс, гоо сайхны бусад үйлчилгээг хүлээн авахдаа муу, үр дүн багатай байдаг.

Цэвэрлэгээг будалт хийсэн эсэхээс үл хамааран, өдөр бүр өглөөний угаалгаар эхэлж, унтахын өмнө тогтмол хийж занших хэрэгтэй.

Арьсыг цэвэрлэх хамгийн дэлгэрсэн арга нь угаах арга юм. Ус нь арьсан дээрх тос, хөлс, өлөн тоосыг хамгийн сайн цэвэрлэдэг.

Мөн арьсны цэвэрлэгээнд гоо сайхны зориулалтын лосьон, сүүн шингэн болон гарын доорхи ургамлын тос, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг, хар талх, дэвс зэрэг хүнсний зүйлүүдийг ашиглаж болдог.