Мандухай Хатан Ээжүүд хүмүүнлэгийн аян үргэлжилж байна

|

“Мадухай хатан” компаниас санаачлан зохион байгуулж буй “Мандухай хатан ээжүүд” гэр бүлийн боловсролыг дэмжих хүмүүнлэгийн аян амжилттай үргэлжилж залуу гэр бүлүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийсээр байна.
Өнөөдөр буюу 2 сарын 7-ны билэгт сайн өдөр компанийн хамт олон болон Индиго төвийн тэргүүн Ж.Хорлоо нар ЭНЭШТ-өөр зочилж Эх барих эмэгтэйчүүдийн клинникийн 1,2-р тасагт амаржиж буй эхчүүдэд үр хүүхдээ ухаалагаар хэрхэн өв тэгш зөв  өсгөж хүмүүжүүлэх талаар яриа хийж, “Аз жаргалтай, сайхан гэр бүлийг бүтээн босгох арга ухаан” DVD, олон талт зөвлөгөө бүхий сонинг бэлэглэх үйл ажиллагааг зохион байгууллаа. 50 гаруй ээжүүдэд CД, сонин бэлэглэхэд, залуу гэр бүлүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийж буйд эхчүүд болон эмнэлэгийн удирдлагууд талархаж буйгаа илэрхийллээ. Тус үйл ажиллагааг зохион байгуулахад ЭНЭШТ-ийн Арга зүйч Мөнхцэцэг маш их тусласан бөгөөд ЭНЭШТ-ийн эмч удирдлага, ээжүүддээ Сар шинийн мэнд дэвшүүлж ажлын их амжилтыг хүсэн ерөөе!