“Миний сэтгэлийн илгээмж” захидлын аянд захидал ирүүлсэн та бүхэндээ баярлалаа

|



Мандухай-Хатан ХХК нь “Мандухай Хатан Ээжүүд” аяныхаа хүрээнд “Миний сэтгэлийн илгээмж” захидлын аяныг өрнүүлж удахгүй шилдэг захидлын эзэнийг тодруулж тэрхүү захидалын эзэнд гэнэтийн бэлэг барихаар зэхэж байна. Хайртай дотнынхоо хэн нэгэн хүндэлж явдаг эрхэм хүмүүстээ талархал, баяр бахдал, ухаарал, урам зориг, нигүүлсэл хайрласан чин сэтгэлийн үгээ “МИНИЙ СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖ” захидлын аянаар дамжуулан хүргэсэн захидал бичсэн нийт хүмүүстээ баярлалаа.

Энэхүү аян нь бид бүгдийн сэтгэл дотороо хадгалаад хэлж чадаагүй сэтгэлд шингэсэн чин сэтгэлийн үгээ эзэнд нь төдийгүй уншигч түмэндээ хүргэж уярал, ухаарал, урам зориг, баяр бахдал төрүүлсэн сайхан аян боллоо.

Олны сэтгэлийг хөдөлгөж чадсан чин сэтгэлийн захидлуудыг зориулан бичсэн эзэнд нь гэнэтийн бэлэгтэй хамт хүргэн өгч нэвтрүүлэг бүтээж дурсгал болгон хадгалуулах болно.

Таны илгээсэн захиаг www.shudarga.mn/ болон www.mandukhai-khatan.mn/ сайтанд тогтмол байршуулахаас гадна нийт захидалаар цахим ном бэлтгэж олон нийтэд төлбөргүйгээр хүргэх болно.

СЭТГЭЛЭЭС ГАРСАН ҮГ СЭТГЭЛД Л ХҮРДЭГ

Санаачлагч: Монголын эко зохистой хөгжлийн холбоо

Хамтран зохион байгуулагч:

“Мандухай хатан” компани- “Мандухай хатан ээжүүд” аян

www.shudarga.mn

“Гурван бүдүүн” хамтлаг

“Яруу сэтгэгч” клуб

Утас: 98189283

E-mail: info@mandukhai-khatan.mn

Вэб: www.shudarga.mn/, www.mandukhai-khatan.mn/