"1000 ээжийн захиас" номыг хэвлэгдэхээр материал өгсөн бүх хүмүүст бэлэг болгон өргөнө.

|

Та яг одоо өөрт байгаа ээжтэйгээ хамт авахуулсан зургаа, магад амжаагүй бол эргэн дурсах хамгийн сайхан зургийг татуулан, ээжээсээ сонсож байсан хамгийн үнэ цэнэтэй захиас, сургамжийг ээжийнхээ болон өөрийн овог нэр, холбоо барих утасны хамт илгээж “1000 ЭЭЖИЙН ЗАХИАС” номонд мөнхлөөрэй.   

Материал өгөхөд ямар нэг төлбөр хураамж авахгүй бөгөөд энэхүү номын эхний ботид орох захиасуудыг 2013 оны 1 сарын 20-ны өдөр хүртэл хүлээн авна. Ном хэвлэгдэхээр материал илгээсэн бүх хүмүүст номыг бэлэг болгон өргөнө. 

“Энэ бол таны ээждээ болон үр хойчдоо өргөх өчүүхэн ч гэсэн сэтгэлийн өглөг, мөнхөд дурсагдах дурсамж юм шүү. Уриалгыг дэмжин найз нөхөддөө хуваалцаарай. Ээжийгээ хайрлаж яваарай!”

Жич: Хүүхдүүд нь нийлж ээжийнхээ захиасыг бичиж болно. Мөн ээж нь хүүхдүүддээ зориулж захиасаа бичээд илгээж болно. Ээжтэйгээ хамт зураг татуулах боломжгүй бол зөвхөн захиасыг и-мэйлээр болон доорх утсаар холбогддон өгч болно.

Та дээрх материалыг info@mandukhai-khatan.mn и-мэйл хаяг руу илгээхээс гадна Улаанбаатар Холбооны 23-р салбар шуудангийн хайрцаг 604 -т гэж хаяглан ирүүлж болно.  Мөн Улаанбаатар хотод 4-р хорооллын эцэст "Оргил" төвийн эсрэг талд байрлах "Мандухай Хатан" ХХК-ийн байранд, тус тус хүлээн авна. 

Монголын 1000 сайхан ээжийн захиасыг мөнхлөе.
Эхний боть номонд орох материалыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2013.01.20 
Санаачлагч: “Мандухай Хатан” үндэсний үйлдвэрлэгч компани
Холбоо барих утас: 11-365555, 96889050