Хосууд Зайсан толгойн гүүрэнд хайрын тангарагаа өргөж цоожоо зүүх боломжтой боллоо

|

Мандухай-Хатан ХХК нь “Мандухай Хатан Ээжүүд” аяны хүрээнд Монголд анх удаа “Love Locks” хайрын тангараг өргөх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж олон олон залуу хосууд өөрсдийн хайр дурлал үүрдийн аз жаргал, хайр сэтгэлдээ үнэнч байхаа илэрхийлж тангараг үгтэй цоожийг хамтдаа өлгөж түлхүүрийг нь хаяаад “ Түлхүүргүй цоож хэзээ ч нээгдэхгүйн адил бидний хайр дурлал мөнхөд сэвгүй бат бэх байж насан туршдаа нэгэндээ үнэнч байна” гэж тангарагласан билээ.Энэхүү арга хэмжээний нээлт 2011 оны 02-р сарын 14-ны өдөр UB Palace-д “Нэгэн зүгт” хамтлагийн тоглолтын үеээр болсон бөгөөд хайрын баталгаа болон өлгөгдсөн цоожийг гинжин хэлхээний хамт нийтийн эзэмшилийн газар “Зайсан” толгойн гүүрэнд байршууллаа.Уг гинжин хэлхээнд тангарагаа өргөж цоожоо өлгөсөн бүх хосууддаа аз жаргалыг хүсэн ерөөхөөс гадна энэхүү гинжин хэлхээнд цаашид хосууд өөрсдийн сайн дураар очиж тангарагаа өргөж цоожоо зүүхэд нээлттэй байх болно.