ӨВӨӨГӨӨ БИ САНАНА

|

Хайрт таньдаа зориулав. Аавынхаа оронд таньтайгаа л хамт байсан .Бид хоёрын байсан мөчүүд үнэхээр жаргалтай.Та минь өдөр болгон даалуу тоглодог.Орой болтол ээжийг хүлээж хоёулаа гадаа суугаад, Та миний сурсан дууг дуулуулаад л мөн ч сайхан байждээ.Их хөгтэй, хөгжилтэй юм их болдог шүү. Нэгнээс нь дурьдвал, гудамжиндаа хоёр гурван айлд ороод л, айл хэсээд явчихдаг байж билээ.Тэгтэл манай айлын эгч өвөөгөө хараад ирээч гэхлээр гэртээ орж таныг эргэчихээд  өвөө алга байнаа гэж хэлж байснаа тодхон санаж байна. Харин би эмээгээ мэдэхгүй ээ. Ээж та хоёр намайг эмээгийн сүнс гээд байсан. Та надад бусад ач  нараасаа илүү хайртай байсан. Гэвч таныг минь хорвоо дэлхий нэг өдөр аваад явсан. Үр хүүхэд, ач зээ нартаа бурхан таныг эргээгээд сэрээж бидэнд өгсөн ч хэдхэн цагийн дотор эргүүлээд л авсан. Бурхан биднээр тоглоом хийсэн тэр өдрийг би хэзээ ч мартаж чаддаггүй. Би таныгаа маш их санаж байна.Бид таны үргэлжлэл шүү өвөө...

Хайрт өвөөдөө Г.Оюунэрдэнээс  9-р сургууль  9б анги   Г.Оюунэрдэнэ