ХОРВОО ЕРТӨНЦИЙН ХОСГҮЙ ГАЙХАМШИГ МИНИЙ НАЙЗ
|Сайн байна уу? Хайрт найз чамдаа энэхүү захиа очих өдрийн мэнд дэвшүүлье. Бид найзлаад 4 жилийн нүүр үзлээ. Чамтай найзалсан энэ жилүүдэд би “найз” гэдэг ямар ариун нандин зүйл болохыг мэдсэн. Хэрвээ чи байгаагүй бол найз гэдэг энэ ариухан нандин хэлхээг би ойлгохгүй л явах байсан бол уу. Чи үргэлж миний хажууд байж, надад тусалж дэмжиж, сэтгэлийн маш их дэм өгч байдаг. Надад буруу зөв зүйлийг зааж, зааварлаж яг л миний ээж шиг намайг загнаж, бас шударгаар шүүмжилж байдаг.
Энэ жил найз минь их хүнд бэртэл аваад, мэс засалд ороход, “оронд нь би бэртчихгүй яав даа” гэж дотроо бодож, хэрвээ бурхан гэж байдаг бол миний найзыг надад эрүүл саруул буцааж өгөөч гэж үргэлж залбирч, найзыгаа санахаар өөрийн эрхгүй нулимс гардаг байлаа. Хэдэн сарын дараа найз минь бие нь сайжирч эхэлсэн. Тэр үед нь би хажууд нь байж чадаагүйд намайг уучлаарай. Найз чамдаа маш их хайртай гэдгийг битгий мартаарай. Хэрвээ хоёулаа салах юм бол эргэж заавал уулзах болно шүү. Цоомоо би чиний хажууд үргэлж байж чаддаггүй ч гэсэн зүрх сэтгэлдээ байнга хамт байдаг юм шүү. Чамтай дараа уулзахдаа би “Чи бол миний цорын ганц найз шүү” гэж чангаас чанга хэлэх болноо. Хоёулаа хэдэн жилийн эсвэл олон арван жилийн дараа гэр бүлтэй, нөхөр хүүхэдтэй сайхан амьдарч байх байхдаа гэж төсөөлөхөөр миний найз айлын сайн бэр, ачит хань, ухаалаг даруу ээж болсон байна гэж би үргэлж итгэж, мөрөөдөж явдаг шүү. Найздаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хорвоо ертөнийн хосгүй гайхамшиг, миний найз
Хурмаст тэнгэрт дүүлэн нисэх шувуухай шиг миний найз
Алтан нарны гэрэлт цацраг шиг миний найз
Амьдралд жаргалыг түгээгч миний найз
Бурхан адил ухаан төгөлдөр миний найз
Буруу зүйлийг ойлготол хэлдэг миний найз
Орчлонгийн амьд сарнай болсон миний найз
Орчлон дэлхийд ганцаараа биш, хоёулаа шүү миний найз аа
Би үргэлж чиний дэргэж байх болно шүү найз минь.
Хайрт найз Цолмонд. 9-р сургуулийн 11г ангийн сурагч Л.Биндэръяа