ЭМЭЭДЭЭ БИ ХАЙРТАЙ
|Би насан буурал эмээдээ сэтгэлийн илгээмжээ хүргэх гэсэн юм.Эмээ минь амь биеээ хайрлалгүй намайг болоод ахыг минь бодож, ажил хийн бид хоёрыг гэдэс цатгалан,мөр бүтэн байлгахыг хүсдэг нэгэн билээ.Би эхийн ариун хэвлийгээс хүй тасарсан тэр цагаас эхлэн ганц эмээ дээрээ өдий хүртэл өссөн юм.Эмээ минь намайг эцэг эх шиг минь хайрлан хамгаалж, өмсөж зүүх,идэж уухаар дутаалгүй өсгөн, гарыг минь ганзганд хөлийг минь дөрөөнд хүргэж өгсөнд нь би маш их баярладаг.Хэлж чадахгүй өдий хүрсэн сэтгэлийн үгээ би хожимдсон ч гэсэн дамжуулж байгаадаа би баяртай байна.Энэ захидлаар дамжуулан эмээдээ баярласан талархсанаа илэрхийлээд таныхаа энэ их ачийг хариулж,аз жаргалтай сайхан амьдруулна гэдгээ амлаж байна.Эмээдээ шүүдрийн усыг дусал дуслаар хурааж, цай чанаж өгч чадахгүй ч гэлээ би зүтгэнээ. Болдоггүй юм гэж энэ хорвоод үгүй.Би сэтгэлдээ бол муу эмээдээ шүүдрийн усыг цуглуулаад цай чанаж өгөхийг хамгийн их хүсдэг.Эмээ минь намайг орой үнэгчилэн уйлахад сэрж бүүвэйлээд,өвдөхөд минь анагаах гэж зүтгэн явдаг ачтан билээ.Эмээ минь намайг зэмлэж байгаа боловч дотроо хайрладаг, “хайр нь дотроо хал нь гаднаа” гэдэг үг байдаг үнэн үг шүү. Амьдралын хатуу хүтүүг сэтгэл зүрхээ аргадан байж хэдэн үр хүүхэддээ хорогддог, өвдсөн ч инээж, жаргалтай мэт харагдахыг хичээж байдаг эмээгийн минь биднийг гэсэн агуу хайрын хариуд эмээгээ би чадах чинээгээрээ жаргаах болноо. Би эмээдээ хайртай.
9-р сургууль 7е ангийн сурагч Б.Мягмарсүрэн