Ядууралтай тэмцэх хамгийн сайн арга

|

Энэхүү захидлаа ядуурлын тухай бичихээр шийдлээ. Ядуурал манай орны хувьд ихээр нэмэгдэж байгаа зүйл юм. Ядуурлаас болж хүүхдүүд өлсөж, даарч, хичээл сургуульдаа явж чадахаа больдог. Ядуурлаас болж хүүхдүүд дуртай зүйлээ хийж чадахаа больдог. Тиймээс явуурал хамгийн муу нөлөөтэй зүйл юм. Манай оронд гэр оронгүй, гудамж, орц, хонгилд амьдарч гудамжаар хэсэж, зах дээр ажил хийдэг олон хүүхдүүд байдаг. Тэд нарын аав ээж нь ядуу, ажил хийдэггүй, зарим нь бүр архи уудаг хүмүүс байдаг. Тиймээс тэдгээр хүүхдүүд амьдрахын тулд хэцүү хүнд ажил хийж, халуунд халж, хүйтэнд даарч явна. Би тийм хүүхдүүдийг маш их өрөвдөж бас ойлгохыг хичээдэг. Ядуу амьдралтай хүүхдүүдэд тусладаг хүмүүс олон байгаасай гэж боддог. Би дэлхийн бүх хүүхдүүдийг аз жаргалтай инээд хөөртэй, дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдруулахыг хүсдэг. Телевизээр Монгол орны хүн амын 70 хувь нь ядуу амьдралтай гэж ярьж байсан. Ингээд бодохоор 10 хүний 7 нь ядуу байна гэсэн үг. Мэдлэггүй залхуу хүн ядуу амьдардаг гэж ээж, аав, багш нар бүгдээрээ хэлдэг. Тиймээс Монгол хүн бүр, хүүхэд бүр хичээн суралцаж, бусдад туслаж байгаарай. Хүнд хэцүү ядуу амьдралтай байлаа ч гэсэн эрдэм ном хамгаас чухал зүйл учраас өөртөө байгаа бүхий л чадлаа дайчлан сайн суралцах хэрэгтэй. Энэ бол ядууралтай тэмцэх хамгийн сайн арга.

 

 “Ирээдүй цогцолбор” А.Сундуй 4г