Миний бурхан ээждээ

|

Сайн бана уу гэж сайхан Монгол үгээр мэндчилэн ёслож байна. Миний энэхүү захидал бичиж байгааг минь болгооноо уу. Би ээждээ хамгаас илүү хайртай энэ хорвоо дээр бурханы хамгийн том бэлэг бол миний ээж гэж боддог. Гэхдээ би ээждээ “Ээжээ би таньд хайртай таны намайг төрүүлж өдийг зэрэгтэй болгосон ачийг тань хайриулнаа”  гэж хэлж байгаагүйээ. Харин уурласан бухимдсан үгс л амнаас хэмжээгүй ихээр ээжрүү минь хандаж унах юм даа. Дандаа л тэгж байхын ингэж байхын гээд л. Хүн гэж сонин шүү хорвоо дээр ганцхан амьдраад явах байж энэ насандаа л ээжийгээ хайрла гэж бусад хүмүүст хэлдэг мөртлөө өөрөө бол тэгж чаддаггүй. Хэрвээ хойд нас гэж байдаг бол ээжийнхээ охин нь болоод эргээд хорвоо дээр төрөх юм сан гэж залбирч бас зүүдлэж хонодог. Хүн анхны хайр минь гээд л уйлдаг байж, харин энэ хорвоо дээр төрүүлсэн ээжийн минь ач гээд уйлж суудаггүй. Ийм агуу хайраараа өлгийдүүлчихээд энэ тухай бодох ухаан байхгүй юм шигээ одоо ч тэр!. Би бас хол амьдрахаар явсан охиноо санаад өмсөж байсан хувцасыг нь өмсөөд л санаашраад сууж байдаг ээжийг харж байсан. Ээжээ тэрч болохгүй энэ ч болохгүй байна гээд л бүхий л юмсыг ээждээ даатгаад явж байхад сайхан байдаг байж дээ. Одоо гэхдээ тийм байж болдоггүй юм байнаа гэдгийг ухаарч байна. Хүний ерөнцөд ирээд авдаг хамгийн том шагнал бол ээжийн хайр. Би өглөөний мандах нарнаас шөнийн тэнгэрийн ихэмсэг ододоос чимээгүйхэн шөнийн саран авхайгаас ээжийг минь эрүүл саруул байлгаач гэж би гуйдагаа. Хорвоогоос би алт мөнгө гуйгаагүй хоосон ядуу ч гэлээ эрдэнэ сувд гуйхгүй ээ зөвхөн ээжийг минь л дүү бид хоёртой хамтаддаа байлгаж хайрла гэж гуйдаг юм. Ээжий минь миний хажууд үгүйд надаа таагүй зүйл тохиолдоход хорвоо тэр чигээрээ нураад ирэх шиг л болдогбайлаа. Харин ээж минь миний хажууд байхад энэ бүхэн үгүй болдын гэхдээ хоёр л зүйлээс бусад нь юу ч биш байждээ. Одоо л энэ бүхэн миний сэтгэлд иргэн хургаж байна даа. Гэхдээ би тэнэг юмдаа яагаад ч юм ээждээ “Ээжээ охин нь таньдаа хайртай гэж хэлхээсээ айдаг. Ээжээ би таньдаа хайртай, таныхаа ачыг заавал хариулнаа гээд хэлчхийн бол хорвоо надаас ээжийг минь аваад явчих юм шиг санагдаад тэр юм болов уу?.   Би ээждээ хайртай гэдгээ энэ захиагаад дамжуулан хэлье. Миний бурхан ээждээ хайртай охиноос нь... 

 

Миний ээж Доржнямийн Түвшинжаргал гэдэг Улаанбаатар хотын Шунхлай грүппэд менежеэрээр ажилладаг.

 Охин Ганхуягын Уртнасан. Чех улсаас бичлээ