Сосорбурамаа багшаа санаад байх юм

|

Намайг анх “А” үсэг бичих гэж будилж суухад минь
Номын оронд аялах замыг нээж өгсөн багш минь та Сайн байна уу?
Гарт минь үзэг бариулж
Эрдмийн алтан түлхүүр атгуулсан
Гавъяа буянтай багш таньдаа
Эгэлхэн бяцхан шавь чинь энэ өдрийн мэндийг хүргэж мэндчилье.
Анх таныгаа хараад яг л миний багш байгаасай гэж хүссэн
Алтан өргөөндөө орж ирээд миний хүсэл биелснийг харсан.

Би анх сургуульд орох ёсдүгээр сарын нэгний тэр нэгэн нарлаг сайхан өглөө ээжийнхээ гараас хөтлөн зөндөө олон хүүхэд бужигнан шуугисан энэ л сургуульдаа хөл тавин орж байснаа хэзээ ч мартахгүй. Манай ангийн багш бид нарыг хүлээж аван танилцаад миний толгойг зөөлөн илээд “За миний хүүхдүүд багшийнхаа заасан зүйлийг маш анхааралтай сурдаг юм шүү. Та нар одоо ингээд сургуулийн сурагчид болж байна. Эх орондоо хэрэгтэй, ээж аавдаа тустай сайн хүн болохын тулд одооноос хичээгээрэй” гэж хэлж байсан сан. Ингээд л Сосорбурам багштай 1“Б” ангийн сурагч болсон доо. Бид нар хичээл дээрээ цэцэрлэгээ санаж эхэндээ жаахан дасахгүй байсан. Багш маань эхлээд ёсөн сарын нэгний тухай дуу шүлэг зааж бид нараар мэддэг үлгэр домогийг нь ээлжлэн яриулж утгыг нь бүгдээрээ ярилцаж дуу дуулж шүлэг уншиж, бас биеийн чилээ гаргах, гар хөл нүдний дасгал хийж, үсэг тоогоо нүдлэн зөв цэвэр бичих дасгал хийдэг байлаа. Нэг л мэдэхэд бүгдээрээ уншиж, бичиж, тоо бодож сурчихсан байсан. Юу ч мэдэхгүй дээрээ салхигагүй гучин долоон хүүхдийг ном сургах гэж багш минь их ядардаг байсан байхдаа. Манай багш бүх насаараа багшилсан юм чинь бид нар шиг олон зуун хүүхдүүдэд “А” үсэг заасан анхны багш нь юм. Зуны амралтаараа амраад ирэхдээ багштайгаа бас ангийн найзуудтайгаа уулзах гэж яаран есөн сарын нэгний өглөөг тэсэн ядан хүлээдэг. Тэгээд ангидаа ирэхэд багш маань нарыг зөндөө том болсныг гайхан бүгдээрээ баяртай уулзацгаана. Одоо миний багш олон жил хүүхдүүдэд эрдэм ном заасан гавъяаныхаа амралтанд гарсан. Биеэ бодож эрүүл яваарай багшаа. Урт наслаарай багшаа. Танийхаа атгуулсан эрдмийн алтан түлхүүрээр ертөнцийн нууцыг тайлнаа.

 

Ирээдүй цогцолборын 4“Б” ангийн олон сурагчид багшдаа хандаж захидал бичсэн байсан тул А.Үнэнболдын захидлаар төлөөлүүллээ