Хайрт багш нартаа

|

А үсэг анхлан заасан
Ардын багш таны амар амгаланг айлтгая
Багшаа багшаа гэж байнга дууддаг байсан
Багш таниараа би бахархадаг
Та минь намайгаа эрдэм номд сургасан
Та минь намайг дэмжиж гурван эрдэнэ заасан
Сургаал үгийг тань дагаж сайн хүн болноо би
Сургаж захисан үгийг тань дагаж хүсэл зорилгоо биелүүлнэ би
Багш та хамгийн сайхан сэтгэлтэй цайлган өгөөмөр хүн, багш таныгаа хоромхон хугацаанд багшлана гэж ухаараагүй тэнэгхэн намайгаа уучил. Та намайг хүү шигээ хайралдаг гэж би боддог. Бяцхан шавь наддаа урмын үг хайрлаж, эрч хүч, эрдэм мэдлэг ухааныг шамдан зааж, сэтгэлийн их дэм өгч зүрх сэтгэлээ зориулж байсны чинь ахархан бодолтой би хожим хойно ухаарч байна даа багш минь. Алагхан хорвоог ойлгуулсан таньдаа маш их баярласан шүү. Гарыг минь ганзганд хөлийг минь дөрөөнд хүргэсэн олон багш нартаа баярлалаа. Хүнд амьдрал нэг л заяадгийг амьдралаас би сурлаа.
Хүн болгон үхэн үхтлээ сурдгийг таниас би сурлаа
Багш та минь урт насалж удаан жаргаарай
Багш таныхаа шавь гэдгээрээ би бахархаж явдаг
Багш таньдаа би хайртай шүү

                              “Ирээдүй”  цогцолбор 2р бага сургууль Э. Аргуун