Эрдэнэтуяа: Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл Хээр талын хэнзхэн сарнай нь би /189/

|

Миний ээжийг Оргодолын Эрдэнэтуяа гэдэг. 1974.06.20-нд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн.

Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл
Хээр талын хэнзхэн сарнай би
Арвин дэлхий шиг ачлалт ээж таныхаа
Алганы толион дээр ургасан байж таарна.
Өнгийн цэцгийг тансагхан гэвэл
Өргөн дэлхийг мартахын аргагүй. 
Өөрийн минь дүрийг нар шиг гэвэл Ээжээ
Үлэмжийн гэрэл нь таных байж таарна.
Дээдийн жаргалыг таньдаа амлаагүй
Дэлгэр зун шиг насаараа
Тэнгэр шиг ачлал таных шүү Ээжээ
Дэлхий шиг хүндлэл минийх шүү Ээжээ
Учрах зүүдний сайхан дагинаас
Үзэх нүдний өдрийн солонго
Үр чинь таныгаа хайрлана ээжээ
Үндэс мөчир шиг үүрд хамт байгаач ээжээ
Эх болох гэсэн хүсэлдээ автан 
Эхийн сайхныг мэдрэх гэж
Хонгорхон үр намайгаа тээж
Хорвоод та минь намайгаа төрүүлсэн.

Миний ээж энэ хорвоогийн хамгийн сайхан нь шүү. Таньдаа маш их хайртай шүү.

Хайрт охин: Үүрцайхаас нь