Наранцэцэг: Цаг үргэлж үрээ гэх эхийн сэтгэл ариун нандин үнэтэй байдагыг ижий таныхаа хайр халамжаас үргэлж би мэдэрдэг\184\

|

сайн байна  уу? Энэхүү номыг гаргаж байгаа эрхэм хүндэт та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Хүн болгон энэ номонд ээжийгээ мөнхлөхийг хүсэж байгаагийн адилаар өөрийн ээжийгээ мөнхлөхийн зэрэгцээ сэтгэл зүрхэндээ нандигнан өөрийн явдаг тэр л үгсээ та бүхнээр дамжуулан хүргэхийг хүссэн юм.
Миний ээжийг  Төмөрбаатарын Наранцэцэг гэдэг. Дөч дөнгөж шүргэж яваа зүрхэнд нь гал харцанд нь цог золбоо бадарсан эгэл жирийн монгол бүсгүй билээ.
Алдрайхан биеийг тань зовоон байж
Арван сар таныхаа хэвлийд бойжиж
Алагхан хорвоогийн хүмүүний нэг болж
Алтан дэлхийд таныхаа охин үр тань болж мэндэлсэндээ баярладаг.
Хүн болж орчлонг тольдсон тэр л цаг мөчөөс таныхаа хайр энэрлийн далайд одоо хүртэл умбан жаргаж яваагаа хорвоо дээрхи хамгийн том аз жаргалын нэг гэж боддог. Эх хүн үрээ эхлээд хэвлийдээ 10-н сар тээж, дараа нь сэтгэл зүрхэндээ тээж явдаг гэдэг үнэхээр үнэн үг юмаа ээжээ.
Уран яруу сайхан үгээр уйлуулж, дуулуулж чадагүй гэлээ ч ухаан бодол, зүрхнийхээ угаас ундрах тэр о нандин үгсийг учралт ээж таньдаа хүргэхийг хүссэн чин сэтгэлдээ хөтлөгдөн охин нь үзэг цаас холбон сууна. Магадгүй таныгаа баярлуулахаас илүүтэйгээр гомдоосон цаг мөч надад олон бий. Тэр бүрт минь намайг уучилж байдаг ээж таны минь сэтгэл үнэхээр агуу билээ. Цаг үргэлж үрээ гэх эхийн сэтгэл ариун нандин  үнэтэй байдагыг ижий таныхаа хайр халамжаас  үргэлж би мэдэрдэг. Тиймээ таны минь надад хэлдэг үг бүхэн, тэр сургаалууд үргэлж зүрхэнд оршиж байдаг. Та минь надда үргэлж захиж хэлэхдээ: “Хүн хэдийн чинээ хөдөлмөрлөн түүнийхээ үр шимийг заавал мэдэрдэг ”, “Юмыг чин сэтгэлээсээ хий”,”Өөрөө биеэ дааж бүхнийг хийж сур хожим нь зовохгүй”
Таны минь надад захиж хэлдэг түмэн мэргэн сургалыг охин тань цаг үргэлж санана амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг. Өөрийн сонгосон эмч мэргэжлээ сайн эзэмшиж сайн эмч болоод таныгаа өдөр бүх баярлуулахыг хүсдэг. Таньдаа хэлэх гэсэн тэр л нандин үгсийг агуулсан шүлгээ толилуулъя.
Нар тооноор тусахаас өмнө эртлэн босож цайгаа чанадаг ээж минь та
Намар хавар солигдсон ч ижий минь та миний л бурхан
Нүгэл буяны алинд ч намайгаа гэдэг ээж минь
Нууцхан гунигийг  чинь үргээж сэтгэлийг тань баяруулахсан үр тань
Сүсэглэн бишэрч мөргөх бүрт минь уучилдаг миний ээж
Сүү шиг ариун сэтгэлийн тань гүнд жаргал хурдаг аа
Сартай шөнийн гэгээнд ч үрээ бүүвэйлэн хонодог
Саруул ухаант ээж таньдаа би хайртай
Хорвоогийн тоосонд үрээ л гэсэн
Хорсох сэтгэл үгүй наран минь
Хатуу хорвоод миний төлөө зүтгэдэг
Хайрын дээд сахиусан тэнгэр минь билээ
Таныхаа сэтгэлийг ойлгохгүй шаналгасан өдөр бүрийн тоогоор жаргал бэлэглэе
Таныхаа сэтгэлийг зовлонд унгасан хором бүрийн тоогоор инээд бэлэглэе
Таниасаа элдвийг нэхэн зовоосон жилүүдийн тоогоор ачлалыг бэлэглэе
Таныгаа гомдоож байсан мөч бүрийнхээ тоогоор хайрыг бэлэглэе
Ертөнцийн өнгө олон ч гэлээ
Ерөөсөө та минь наддаа ганцхан
Ерөөл дуу дуулах сайхан ч
Ердөө таньдаа зориулж дуулах бүүр ч сайхан
Зүрх сэтгэлийнхээ дуудлагаар хайртай гэж хэлье
Зөвхөн таньдаа л хайртай шүү  хайртай шүү охин чинь
Зөв бурууг ялган танихад минь тусалдаг
Зүйрлэшгүй ариун сэтгэлд ижий минь та миний бурхан
Ижий таныхаа өлмий дор сөгдөн байж хэле
Өргөсөн тангараг адил үнэнчээр хэлье
Үүрд мөнх нандигнан явж үргэлж хэлье
Таньдаа би хайртай
Таныг хүндэтгэсэн охин: Батбаярын оюун эрдэнэ