Одхүү: Дэм дэмэндээ, дээс эрчиндээ/31/

|


Ижийн минь сургаал: “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг. Миний хүүхдүүд жаргалыг хамдаа эдэлж, зовлонг хамтдаа давж, бие биедээ итгэж, хамтдаа урагшлаарай. Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэгтэй байж, нэг гарын таван хуруу шиг эвтэй, хүчтэй, нэгнээ хайраар дутаалгүй аз жаргалаар дүүрэн сайхан амьдарцгаана шүү. Ах нь уул мэт нөмөртэй, эгч нь нар мэт илчтэй, дүү нь тал нутаг шиг уужим сайхан сэтгэлтэй байгаарай. Гэр бүлийн аз жаргал гэдэг хамгийн нандин сайхан зүйл шүү. Тэднийгээ Хайрлаж, Хамгаалж, Халамжилж яваарай хүүхдүүд минь.” 

 

Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань

Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!                                                                                            

Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд

Зүгээр л биднийхээ дэргэд байж хайрла

Ижий! гэж дуудах болгондоо баярладаг

Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж удаан жаргаж хайрла аа!

Ээжээ таньдаа маш их хайртай шүү.

Охин: Д.Уянга

Хүү:Д.Ганболд,, Д.Соронзонболд, Д.Батболд, Д.Отгонболд

Ээж: С.Одхүү