Эмээ өвөөдөө сүүтэй цайтай хайр бэлэглье

|

Хүний ариун гэгээн хүсэл бодол бүгд адилхан байдаг болов уу. Ялангуяа ээж бүхэнд үрээ гэсэн сэтгэл, үр нь эхээ гэсэн сэтгэл бүгдээрээ адилхан байхаа. Тэгвэл ээжээ би таньд хайртай гэх тэр л нэгэн агшинд эх үрийн сэтгэл нэгэн зэрэг догдлох тэр л цаг хугацаанд ээж хүн нулимсаа дуслуулж сэтгэл дордлох мөчид үрийн сэтгэлд нэгэн гэрэл гэгээ цацрах болно. Бас хүүхэд бүхэнд бас нэг гэрэл байдаг билээ. Тэр гэрэл гэгээ нь найз нөхөд, анги хамт олон нь юм. Хүний сэтгэлийг онгойлгож, мэдлэгийг нээж өгдөг хүн багш юм. Ингээд бидэнд хайрлах хүндлэх олон хүн байдаг нь бидний сэтгэлийг уяраадаг. Ээжээ таныг би гомдоож, уурлуулж байсан бол уучлаарай. Гэхдээ би таныгаа үргэлж инээлгэх болноо. Үрийнхээ төлөө нулимс дуслуулах хэрэггүй ээ. Үр чинь хичээх болно. Ээж таньдаа би хайртай. Таныхаа төлөө би хичээнэ. Бас ээжийг минь байлгаж энэ хорвоод төрүүлсэн эмээдээ баярлалаа. Манцуйтай алдрай жаахан байхад минь хорвоог таниулсан эмээ өвөөдөө баярлалаа. Багшаа таньд тэргэл сарны туяа, тэнгэрт гэрэлтэх од, тэнүүн жаргалыг бэлэглэж харин та бидэнд ирээдүйд гялалзах хурц ухаан, эрхэм чанарыг зааж сургаарай. Харин ээжээ би таньд өөрийн хүсэл, өөрийн жаргалаа бэлэглье. Эмээ өвөөдөө сүүтэй цайтай хайр бэлэглье. Бүгдийг нь гомдоож байсан бол уучлаарай. Бас бүгдэд маш их баярлалаа. Миний чин сэтгэлийн илгээмжийг хүлээн авсанд баярлалаа.

Ирээдүй цогцолбор 5в анги Мандухай