Ширхэг чулуу ч миний эх орон

|

Би энэхүү илгээмжийг эмээ, өвөө мөн том ангийн ах эгч нар, найзууддаа бичье. Эмээ, өвөө маань намайг арван сартай байхаас минь аваад сургуульд ортол өсгөж торинуулсанд баярлалаа. Аав ээж хоёр минь дээд сургуульд сурч, би бага насаа эмээ өвөөгийнхөө гар дээр өссөн юм. Эмээ намайг хаана л явна дандаа үүрээд л явна. Нэг удаа эмээ минь гэрээ цэвэрлэхдээ намайг нуруун дээрээ үүрээд л цэвэрлэж, хоолоо хийхдээ ч бас нуруун дээрээ үүрээд л хийж байсан нь надад ердөө ч мартагдадгүй юм. Өвөө эмээ маань намайг загнаж зандарч биш харин сургаж зөвлөж хүмүүжүүлсэн. Би долоон нас хүртлээ эмээ, өвөөтэйгээ хамт байсан болхоор тэднийгээ маш их үгүйлдэг. Гэрт минь ирэхэд би маш их баярладаг. Намайг өсгөж хүн болгож өгсөн эмээ, өвөө, анхаарч туслаж хичээлийн хэрэглэл, тоглоом, хувцас гээд бүгдийг бэлдээд өгчихсөнд би баярлах ёстой. Би өвөө, эмээ, аав, ээжийнхээ ачийг хариулахын тулд хичээлдээ сайн сруч, эрдэм номондоо шамдаж сургуулиа онц дүнтэй төгсөж, эх орондоо хэрэгтэй мэргэжил эзэмшиж, сайн эмч болноо.

            Миний хамгийн их эмзэглэдэг зүйл бол том ангийн ах эгч нар минь сургуулийнхаа гадаа, байшингийн буланд тамхи битгий татаасай гэж боддог. Тамхи хүнийг биеийг хордуулаад зогсохгүй агаар борхирдуулж хорт утаа ялгаруулдаг. Тэгээд бас татсан тамхины иш нь газраар нэг дүүрэн байдаг нь орчинг бохирдуулдаг. Найзууд минь бас идсэн чихэр, зайрмагны цаасаа газар битгий хаяж байгаасай. Хүн байгаль дэлхийгээ, эх орноо, ард түмнээ, өөрийгөө хайрлахын тулд муу зуршилаа хаях хэрэгтэй. Бид эх орноо хайрлаж, ширхэг чулууг ч миний эх орон гэж бодох хэрэгтэй.

 

Ирээдүй цогболбор 4Г С.Сэрчмаа