Чимэгцэцэг:Бусдын үгийг сонсож, уурлаж бухимдахын оронд сайн тунгааж бод /57/

|

Өвлийн шөнөөр босч намайг хөхүүлэхдээ
Өөрөө ч мэдэлгүй даараа байлгүй миний ижий
Өр өвтгөх үгийг минь сонсоод
Өөрөө ч мэдэлгүй гомдоо байлгүй миний ижий
Өлсөөд уйлахад минь хөхүүлэхдээ
Өөрөө ч бас өлсөж л байсандаа миний ижий
Өнгөлөг залуу насаа мартаад
Өөрийг минь өсгөх гэж тэмцсээр ирсэн миний ижий.
Өдөр бүр хэлэхийг хүссэн юм “баярлалаа” гэж
Өглөө бүр хэлэх гэсэн юм “хайртай” гэж.
Миний хайртай ээж гурван охиноо сайн сайхан яваасай гэсэндээ үргэлж л сургаалаа хайрлаж байдаг даа.
Хүнийг хайрлан хүндэлж байж өөрийгөө хайрлуулан хүндэтгэл хүлээх болноо гэдэг. Мөн бусдын өмнө биеэ зөв авч яв, дорой яваа нэгэндээ гараа сунгаж, хэрэгтэй зүйлээр нь чадахаараа л тусал гэдэг. Хамгийн их хэлдэг үг нь “Бусдын үгийг сонсож сур. Уурлаж бухимдахынхаа оронд сайн тунгаан бод” гэж үргэлж сургадаг даа.

Хайрт ээж Д.Чимэгцэцэгтээ Охин Г.Мөнхчимэгээс нь