Чанцалням:Мартагдхааргүй баярлуулахыг хүсдэг ч,маргааш л болоё, маргааш л утасдая гэдэг\143\

|

Миний эмээ 7 хүүхдийн ээж

Миний эмээ 7 тамын ээж

Магадгүй зарим нь

Мартагдхааргүй баярлуулахыг хүсдэг ч

Маргааш л болоё

Маргааш л утасдая гэдэг

Гэтэл зарим нь

Гэртээ байдаг хэрнээ

Гэрээ дулаацуулах модоо хагалдаггүй

Гэртээ сууж ээжийгээ баярлуулдаггүй

Гэвч миний

Гэрээ цэьэрлэж модоо хагалж

Гэртээ тэднийгээ ирхийг хүлээнэ.

Ээждээ ирэн эрхлүүлэхийг хүснэ

Энэшгүй бүхнийгээ зориулахыг хүлээнэ.

Эргэж ирсэн нэгэн нь

Эрээгүй хураагүй

Ээжийгээ загначихаад л яна

Эргэх дэлхий

Эргэдгээрээ эргээд

Эрээн орчлон өнгөрдгөөрөө өнгөрөөд л

эргэж ирэх ээжгүй болсон үед

Энэшгүй их хайрыг өгөх хүн

Эргэж ирэхгүй харахгүйгээр яваад өгсөн үед

Яалтачгүй эд амаа барина

Бүхнээ зориулая хүрээд ирээч гэсэн ч

Үүрд хамт байя гэсэн ч

Биднийг уучлаач гэсэн ч

Ирэхгүй болно гэдгийг эд ухаарахгүй л байх юмдаа......

Эмээ: Чанцалням

Том охин Ц. Пүрэвсүрэн

2-р охин миний ээж Ц. Нямсүрэн

3-р охин Ц. Бямбасүрэн

4-р охин Ц. Мягмарсүрэн

5-р охин Ц. Дуламсүрэн

6-р том хүү Ц. Төмөрхүү

7-р отгон хүү Ц. Төмөртогтох

Эмээгийнхээ тогоо угааж, үглэж зангаж байгааг харaхыг хүсэвч
Эмээдээ үнсүүлж, үнэрлүүлж, эрхэлхийг хүсэвч
Эргээд гүйгээд очимоор
Эрхэлж энхрийлмээр байна
Хайртай гэж хэлээд хацар дээрээ үнэрлүүлмээр
Хамгаас их санаж байна гээд хажууд нь гүйгээд очимоор
Эвэршиж хагарсан гарыг нь хайрлаж үнсмээр
Эрхэлж очоод энгэрт нь наалдмаар
Эргэж хараад өвөрт нь эрхэлмээр
Энэрэлгүй их хайрыг нь санаж байна
Бусдаас нууж надад өгнө
Буруу хараад надад илүүчлэнэ
Бурамтай чихэр, Бор шоколадыг
Бондгор охиндоо өгнө гэж хадгална
Ямар их хайртайгаа яаж ч хэлэх учираа олохгүй
Ял мэт хайрладаг намайг
Ямартайч бусдаас намайг үргэлж өмөөрнө
Ялгуулсан их сэтгэлээр намайг хайрлана
Таныг би намайг орхиод явна гэж санасангүй
Таныгаа би өөртөө мөнх мэт санана
Танхилхан охиноос чинь