Цэрэнжав:Хайрт ээж минь эрүүл энх байж урт удаан наслаарай\187\

|

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 4-р багийн харъяат иргэн Хавчиг овогтой Цэрэнжав.
Бидний ээж залуу ахуй насандаа сумын ахуйн үйлчилгээний газар оёдолчин, мөн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг тухайн үед хүмүүжүүлдэг байсан. Яслид 20 гаруй жил ажиллаж түмний үрсийн сурган хүмүүжүүлж асран халамжлах нөр их үйлсийг  гүйцэлдүүлж байсан. Мөн ээж маань 3 хүү 6 охиныг төрүүлж “Алдарт эх ” -ийн 1,2-р одонгуудаар шагнуулж байсан. Ээж минь нөр их хөдөлмөр хичээнгүй, уран удган, авъяаслаг хүнлэг энэрэнгүй цайлган сэтгэлтэй, ханьдаа халамжтай олондоо хүндтэй бүтээлч, тус ч зантай, үр ач бидэндээ хүндлэл дууриал болсон хүн билээ. Ээжийнхээ тээж  төрүүж өсгөн хүмүүжүүлсэн агуа их ачийг үнэлээд барамгүй.
Хайрт ээж минь эрүүл энх байж урт удаан наслаарай.