Цэрэнгчимэд:Мяндас зөөлөн уян ээжий\173\

|

Миний бие Жанбалсэнгийн Сайнсанаа
Миний ээж Гүнсэнгийн Цэрэнгчимэд 1963.12.10-нд Дорно-говь аймгийн Хөвсгөл суманд төрсөн.
Техникч мэргэжлээр сурч төгсөөд  ахуй үйлчилгээний газар мэргэжлээрээ ажиллаж зах зээлийн үед тус байгууллага үүдээ хааж, тэр үеээс хойш ээж маань санаандгүй байдлаар үйл урладаг оёдолчин болсон. Ээж маань нэг удаа ахтайгаа цуг зах дээр ахтайгаа буриад гутал худалдаж авсан юм. Харин 7 хоногийн дараа ах хөдөөнөөс залгахдаа нөгөө авсан гутал урагдсан гэдгийг сонсоод ээж би ер нь гутал хийж сурна гээд аймгийнхаа хэдэн гутал хийдэг хүмүүсээс асууж өөрөө оролдож байгаад гутал хийж сурсан олон жил ч буриад гутал хийсэн.  Харин саяхнаас дээл хийж байгаа .
Хорвоо дэлхий дээр намайг гэсэндээ  10 сар тээж өдий хүртэл үнэн үгээ хүүрнэж, хамаг л сайхан бүхнээ аав, дүү, бид 3т зориулсан өөрийгөө хэзээ ч эхлээд боддоггүй сайхан  сэтгэл уужуу ухаантай ээж таньдаа маш их хайртай гэдгээ хэлээд олон удаа үнсье. Одоо ингээд бодоход таныгаа баярлуулж байсан нь олон ч дандаа жаргааж, баярлуулж, сэтгэлийн тань  дэвтээж амьдарна.
Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг  даахьтай байхад минь
Дууны сайхан  эгшгээрээ
Эвлэг зөөлөн бүүвэйлсэн
Миний миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Хүндэтгэн ёсолсон охин Ж. Санаа