Цэнд-аюуш:Хүн болж төрнө гэдэг зүүн дээр будаа тогдохтой адил билээ\182\

|

Хүн болж төрнө гэдэг зүүн дээр будаа тогдохтой адил билээ. Ийм их аз жавшааныг надад хайрлаж энэ хорвоод төрүүлсэн ачтан ээж та минь юм шүү .Гомдоох болгондоо би уучлалт гуйж хэлж чададгүй ч сэтгэлийнхээ гүнд  дандаа хэлж байдаг. Хорвоо ертөнцтөө танилцах хүртэл минь тойлж асар ч хөлд оруулж  хүн  болгосон та намайг. Амьдрал гэх энэ жаргалтай агаад зовлонтой, зөв буруу нь алагласан их далайд миний завийг бөх гэгч нь бэлдэж гаргасан замч билээ та минь. Амьдралд хөл алдаж болох ч алдаагаа давталгүй суралцаж амьдрах хэрэгтэй гэж сургамж болгон захиж байдаг. Буруу зүйл хийсэн ч эргэж заавал зөв болгох ёстойг ухаарлж байдаг ганц эрдэнэ нь та билээ. Хүний амьдралд  юу ч тохиолдож болно  хүнлэг сайхан сэтгэл, зөв бодлоо алдаж хэзээ ч болохгүй.  Хүнд  жижиг зүйлээр ч гэсэн тусалж түүнээсээ жаргалыг мэдэр ч амьдраарай.
Хүн бүхэн тань шиг минь байвал энэ хорвоо тэр чигээрэй жаргалын орон
Жаргал гэгч баян цатгалан байхыг хэлэхгүй баян гэгч эрүүл саруул элэг бүтэн байхыг  хэлнэ
Хийсэн сайн үйлсээсээ амьдралын сайханыг мэдэр ч
Хийж, бүтээж  олсон хэдэн мөнгөө үр дүнтэй зарцуулж
Хүнийг өнгөөр нь биш сэтгээлээр нь дүгнэж
Үнэнч сэтгэлээр баян үр хүүхдүүдээ бахархууштай бурханлаг  ээждээ хайртай шүү
Охин: Цэнд-аюуш