Хүүхэд бид чинь эх орныхоо ирээдүй шүү дээ!

|
Нэг өдөр багш бидэнтэй мөрөөдлийн тухай ярилцлаа. Хүүхэд үр л янз бүрийн мөрөөдлөө ярьж байлаа. Харин хамгийн ард сууж байсан жижигхэн охин дуугуй л сууж байсан. Багш түүнд дөхөж очоод чиний мөрөөдөл юу вэ? хэмээн асуухад би маш сайхан аз, жаргалтай хүмүүс нь маш их зөөлөн сэтгэлтэй хотын тухай мөрөөддөг. Тэр хотод би аав, ээжтэйгээ очоод аз жаргалтай амьдарч байна гэж төсөөлдөг гэж хариулсан. Учир нь тэр охиных маш ядуу, жижигхэн байшинд олуулаа амьдардаг боловч түүний хүсэл мөрөөдөл хязгааргүй байсан. Тэр том болоод эмч болж олон өвчтэй хүнийг эмчлэх хүсэлтэй гэнэ. Би түүнийг маш их өрөвдсөн. Би тэр охиноор маш их бахархсан. Яагаад гэвэл би тэр охин шиг тийм их хүнд хүчир амьдрал үзээгүй ээж аавдаа үргэлж эрхлэж дураараа тоглодог байдаг хэрнээ хичээлдээ тааруу сурдаг. Тэгэхдэ тэр охин онц сурдаг, үргэлж сэргэлэн цовоо инээж явдаг.

Том хүмүүс яагаад хүүхэд бидний төлөө сайн сайхан зүйлийг тийм бага хийдэг юм болоо? Хүүхэд бид чинь эх орныхоо ирээдүй шүү дээ! Би том болоод эх орон, ээж аавдаа хэрэгтэй ухаантай сайн хүн болоод их зүйлийг хийж бүтээнэ.  Тиймийн тулд хичээлдээ шамдан суралцаж, гадаад хэл сайн сурах хэрэгтэй. Би том болоод барилгачин болж олон сайхан сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж олон хүнд тус болно гэж боддог.

 М.Мөнхбаяр