Хэлж чадаагүй үг

|

Өглөө бүр нэг л янзаараа босож цайгаа уугаад ээжтэйгээ автобусны буудал явж автобусанд суулаа. Автобуснаас буугаад хэсэг яваад найз нөхдийнхөө дунд очно. Би энд л чөлөөтэй байж чаддаг. Энэ бол хоёр дахь гэр минь болсон миний сургууль. Хэсэг зуур нөхдийгөө харж байтал манай ангийн Дуламсүрэн уйтгарлаж байснаа бүүр цаана очоод суучихав. Би дагаж очоод юу болсныг асуухад уйлсан нүдээр надруу харснаа манай Руми үхчихэж гэв. Би маш их цочирдон итгэж өгсөнгүй. Өнгөрсөн өвөл бид нар мөсөн коток дээр гулгадаг байхад тэнд Руми гээд доглон жижигхэн гөлөг байдаг байсан. Манай ангийн охид гөлөгнөөс салдаггүй байсан тул бид нар тэр гөлгийг тэжээдэг байсан билээ. Би өөрийн мэдэлгүй явсаар найз охидуудынхаа дунд очоод Румиг үхчихсэн гэж хэлээд бид бүгдээрээ уйлсан. Тэр үед надад нэг санаа төрсөн юм. Тэр санаагаа найзууддаа хэлтэл бүгдээрээ баярлан зөвшөөрцгөөв. Миний сэдсэн санаа бол бид өөр олон гөлөг олж тэжээе гэсэн юм. Тэгээд бид цугуулсаар байгаад 7-н гөлөгтэй болсон. Би хамгийн хөөрхөн харагдсан гөлгөнд Дэггүй гэдэг нэр өгсөн. Даанч хэдэн хөвгүүд алгын чинээ хоёр гөлгийг авч зугтаагаад газрын гаваар орсон мэт алга болсон. Тэгэхээр нь бид дахиад нэг гөлөг олж Бондок гэж нэр өгсөн. Одоо бид нар 6н гөлөгөө тэжээсээр л байгаа. Бид ярилцаж байгаад Румитай адилхан гөлөг өгсөн. Дууяа тэр гөлөгөө даруухнаа гэж нэрлэсэн билээ. Гэвч одоо бид нарт дахин асуудал гарч ирсэн. Тэнд байдаг хэдэн хөвгүүд бидний гөлгийг булаах гээд байгаа. Тэдгээр хөвгүүдээс гөлөгнүүдээ аварч чадна гэж найдаж байгаа. Би Дууяад нэг үг хэлэх гээд одоог хүртэл хэлж чадаагүй. Миний Дууяад хэлэх гэсэн үг бол би Румиг машинд дайруулж байхыг харсан ч боловч аварч чадаагүй юм. Дууяа найзыгаа уучлаарай.

 Ирээдэй цогцолбор М.Эрдэмгэрэл. 5а