Хорвоод ганцхан миний ижий хүн хүнээс илүү хөөрхөн

|

Сэтгэлийн наран болсон сайхан ижийдээ энэ өдрийн мэнд хүргье!. Ариухан сүүгээрэ ундаалж, алтан сургаалиараа ухаарал хайрласан ачтай ээж таныхаа өлмийд сөгдөн адислъя! Охин чинь таныхаа итгэлийг дааж, олондоо тустай сайн хүн болно гэдгээ амлъя! Өвдөж зовсон олон түмнийг өвчин эмгэгээс нь салгаж баяр хөөр бэлэглэж байдаг эмч мэргэжилтэй ээжээрээ охин нь үргэлж бахархдаг. Би ээж шигээ хүмүүсийг аз жаргалтай болгодог буянтай сайн хүн болохыг мөрөөддөг. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хичээл номондоо шамдаж хайртай ээжийнхээ ачийг заавал хариулна. Ээж таныгаа ажилдаа ядраад ирэхэд нь уурлуулж, гомдоож байсан бол тэнэгхэн охиноо уучлаарай! Ээжээ таньдаа охин нь зориулж:

Хорвоод ганцхан миний ижий
Хүн хүнээс илүү хөөрхөн
Хонгор үрдээ амьд шүтээн
Хотол түмэндээ хосгүй ачтан
Амьдарлын наран ээжийг минь ивээж
Аз жаргалыг бэлэглэж байгаасай
Алагхан үрээ мөнхөд гийгүүлж
Ачлал буянаа хайрлаж яваарай.

Ирээдүй цогцолбор 5Г Д.Мөнхцэцэг