Уучлал гуйхад зориг хэрэгтэй

|

Би нэг жилийн өмнө ээжийгээ маш их гомдоож байсан. Одоо миний ээж Солонгост ажиллаж амьдарч байгаа. Ээж минь миний төлөө харийн нутагт хөлсөө гаргаж ажиллаж яваа. Би ачийг нь онц сурч хариулна гэж боддог. Би олон хүнийг гомдоосондоо одоо болтол харамсдаг. Ээж минь харийн нутагт ажил хийж зовж олсон мөнгөө надад явуулдаг.Би явуулсан мөнгөөр нь ПС тоглож ядаргаанд хүртэл орж олон хүний санааг зовоосон. Тэгээд би ойлгосон ээжээ таныг дахин гомдоохгүй амлаж байна. Бусад хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлал гуйхад сэтгэлийн их тэнхээ, эр зориг шаарддаг юм билээ. Өөртөө итгэлгүй сэтгэлийн тэнхээгүй, ухаангүй хүн бусдыг хүндэтгэн уучлалт гуйж чаддаггүй. Ийм хүмүүс ихэвчлэн өөрийгөө зөвтгөхийг боддог. Хэрвээ буруу зүйл хийсэн бол бусдаас заавал уучлалт гуйж байгаарай.

 Ц.Тэмүүжин 5д анги