Түвшинжаргал: Эхнэрээ хүндэлж чадсан эр хүн бусдын хүндлэлийг хүртдэг юм шүү /107/

|

Эхнэрээ хүндэлж чадсан эр хүн бусдын хүндлэлийг хүртдэг юм шүү. Учир нь хүнд эцсийн эцэст хань ижил л үлддэг. Яагаад гэвэл чамд ч тэр, эхнэрт тань ч гэсэн, ах дүү нар гэж бий. Гэхдээ тэр улсууд бүгд цаанаа гэр бүл үр хүүхэдтэй. Та хоёрт бас аав ээж гэж бий. Гэхдээ мөн адил аав ээжид тань, өөр үр хүүхэд гэж бас л байдаг шүү. Та 2 мэдээж үр хүүхэдтэй болно. Тэд нар чинь өсч том болоод өөрийн амьдралаа зохиогоод явна. Одоо энэ мөчид хэн үлдэх вэ гэвэл та хоёр л бие биедээ үлдэнэ шүү дээ. Хүний амьдралын хар цагаан холилдсон энэ цаг хугацаа эхнэрийг тань, чамайг ч мөн адил хөгшин өвгөн эмгэн болгох байх. Гэхдээ та хоёр бие биенээ сэтгэлдээ үргэлж анхны болзоонд урьж байсан шигээ, шинэхэн залуухан халуухан байлгах нь юу юунаас эрхэм. Энэ бол гэр бүлийн тань аз жаргалын түлхүүр шүү". Эхнэрээ хүндэлсэн эр хүн бусдын хүндлэлийг хүлээдэг юм шүү.

Отгон хүү: В.Балдандорж
Ээж: Ж.Түвшинжаргал