Туяа:Зүүдлээд сэрхэд минь миний ээж дэргэд минь байвал жаргалтай\177\

|

Сүхбаатар аймаг
Баруун –Урт хот
Хайрт ээж: Гэндэн. Туяа
Дэрсхэн  хонгор насандаа
Дэнтэй дунтай явахдаа
Дэргэд минь байгаа амьд бурхнаа
Дэндүү  анзаараагүй тэнэгхэн охиноо уучлаарай
Гэсэн ч уяхан зөөлөн  ээжийнхээ ачийг хариулах
Урт холын бодолд уяатай явдаг шүү үр нь
Зүүн уулын солонго нь баруунаа татсан ч яахав
Зүүдлээд сэрхэд минь миний ээж дэргэд минь байвал жаргалтай
Ирээдүйдээ сайн хүн болж өөрийн гэсэн ажил мэргэжилтэй сайн хань ижил үр хүүхэдтэй болж
Сайхан амьдраарай гэж захидагтаныхаа захиасыг биелүүлэхийг хүснэм би.
Охин: М. Сансармаа