Сарантуяа:Бурхан зөв сэтгэлтэй, шударга хүнд хамгийн үнэтэй бэлгийг бэлддэг юм/93/

|

Ээж минь “Бурхан зөв сэтгэлтэй, шударга хүнд хамгийн үнэтэй бэлгийг бэлддэг юм. Санаа зөв бол заяа зөв байдаг юм шүү” гэж үргэлж захидаг.
Ээждээ үнсүүлэх хичнээн сайхан гээч. Нойр хүрэхгүй үед өөрийн эрхгүй ээж дээрээ гүйн очоод "шоб" хийтэл үнсүүлчихээд хажууд нь эрхлээд хэвтэх мөн ч сайхан. Энэ л үед хайр сэтгэлийг хүчийг мэдэрдэг. Миний сэтгэл санаа хэцүү, төөрөлдөж эхлээд байсныг ээж минь совингоороо мэдрээд хажууд минь ирж зөвлөдөг. Ээжтэйгээ хамт .байхад үргэлж өөртөө итгэлтэй, зоригтой болчихдог юм. Муу муухай бүхэн ээжийн минь гэрэл гэгээнд туугдан алга болог!
Бид амьдралын хамгийн сайхан үеийг алдар нэрд хүрэх мөч аль эсвэл шагнал авах үе гэж боддог. Харин хамгийн эрхэм чухал мөч бол бидний төлөө бүхнээ зориулж ирсэн гэр бүлтэйгээ баяр хөөрөө хуваалцсан тэр үе байдаг. Аминаасаа амь таслан төрүүлсэн хайртай ээждээ таныгаа эрхэмлэж, хайрлахаас өөр аргагүй.
Гомдоож, уйлуулж, уурлуулсан ч миний л төлөө гэх надаас хэзээ ч урвахгүйгээр хариу нэхэлгүй намайг хайрлах хүн бол та минь юм шүү. Иймд та миний хамгаас эрхэм нандин хүн билээ. Энэ хорвоогийн бүх ээжүүдийн өмнө хүн төрөлхтөн хичнээн ч их өртэй юм бэ дээ
Охин: .Саруул

Ээж :  Ж.Сарантуяа