Рэнцэнбадам:Ээж та энэ хорвоогийн юутай ч зүйрлэшгүй тийм агуу нандин эрдэнэ билээ/98/

|

Миний ээжийг Авидсүрэн овогтой Рэнцэнбадам гэдэг. Архангай аймгийн Өндөр улаан суманд 10 дүүгийн хамгийн том эгч нь болж төрж өссөн бөгөөд бүх насаараа худалдааны байгууллагад ажиллаж ирсэн юм. Би юуны өмнө энд ээжийнхээ захиасыг бичиж үлдээхээсээ урьтаад харин ээждээ зориулж хэлж чаддаггүй байсан тэр л сэтгэлийн үгийг охин нь хэлхийг хүссэн юм.
Мэдээж бид ээжийнхээ захисан сургасан тэр л үгиийг дотроо бодож санаж үгээр хэрэгжүүлэх биш үйлдлээрээ харуулж явбал тэр жинхэнэ ээжийн минь хэлж байсан захиас жинхэнэ хэрэгжинэ гэж би дотроо бодож явдаг юмаа.Тиймээ ээжээ та намайг мэдэхгүй чадахгүй байх үед минь багш сурган хүмүүжүүлэгч болж. Өвдөж зовсон үед минь эмч сувилагч болон намайгаа асарч. Өлсөж цангаж явхад тогооч болон хооллож ундалж, уйлж бухимдсан үед тайтгарлын бурхан болж өдий зэрэгтээ сайн хүн болгон өсгөн хүмүүжүүлсэн. Ээж та энэ хорвоогийн юутай ч зүйрлэшгүй тийм агуу нандин эрдэнэ билээ. Та минь нарт хорвоогийн нугчаанд нухлуулж өвдөг сөхрөн шантрах үе гарч байсан ч тэр бүхнээ талын уулс мэт сэтгэл дотроо нууж тэвчиж ирсэн ээж таныгаа охин нь хараад сэтгэлийг тань хуваалцаж чадаагүй ахархан явж дээ. Та минь наддаа Цэнхэр хөх тэнгэртээ дүүлэн нисэх шувуухай адил. Цэнгэг тунгалаг гол мөрний намуухан урсах урсгал адил. Алтан шаргал нарны туяаран цацрах гэрэл адил. Амгалан сүндэрлэх уулсын ноён оргил адил тийм л хүн юм шүү. Таны минь надад зөвлөдөг байсан үг уянгын найрыг уярааж Таны минь зэмлэдэг байсан харц ухаарлын үг хайралдаг билээ. Тиймээ ээжээ та намайгаа Үгээр залуурдаж үйлээрээ хөтөлсөн Үггүй ойлгуулж харцаараа ухааруулсан. Сүүгээрээ өсгөж чадлаараа хүн болгосон. Совингоороо мэдэрч ерөөлөөрөө хамгаалсан ээж таньдаа охин нь хайртай. Би ээж таньдаа долоохон үсэгнээс бүтсэн энэ л үгийг хэлж чадалгүй өдийг хүрсэн. Тиймээ ааваа ээжээ охин нь та хоёртоо бүхнээс илүү хайртай шүү. Та хоёр минь урт насалж үр хүүхэд бидэндээ ихийг сургаж буянаа хайрлаж яваарай.
Охин:Б.Булгансайхан
Ээж:  А.Рэнцэнбадамдаа