Пүрэвсүрэн: Таны минь сэтгэлийн сайханд хатуу бүхэн зөөлөр ч, ухааны татанд буруу бүхэн зөвшир ч байдаг юм шүү\181\

|

Ариун хэвлийдээ та намайг тээж алтан дэлхийн салхийг үнэртүүлэж сайханыг мэдрүүлсэн үр хүүхдүүд биднийгээ үргэлж гэрэлтүүлж, дулаацуулж байдаг наран билээ  та. Таниас минь энэ хорвоогийн сайхан үнэр, сайхан сэтгэл, сайн сайхан бүхэн цацар ч байдаг юм шүү ээжээ.
Эд хөрөнгөө алдвал нэгийг алдсанд тооц
Эрх мэдэлээ алдвал багыг алдсанд тооц
Эрүүл мэндээ алдвал бүгдыг алдсанд тооц гэж дандаа хэлж захидаг. Дулаан явбал мянган лан юм шүү даарч болохгүй шүү хэмээн санаа зовинон сургадаг.ё. Амьдралын төлөө зөв хөдөлмөрлөж  олсон бүхнээ зөв зарцуулж байхыг хэдэн үгээр л та ухааруулдаг. Айлын хөөрхөн охиныг хайрласаных нь оронд хайрлаж, амьдралын зовлон жаргалыг хуваалцаж сайхан гэр бүлийг бий болгодог  юм шүү хэмээн инээсэглэн  хэлэх нь цаана л нэг сайхан.  Амьдрал богинхон ч  хүн хичээвэл , Ихийг бүтээдэг болохоор хүү нь өөрийн чадлаар, ухаанаар бүгдийг бий болгож сайхан амьдрах болно. Ээж, Аав 2тоо хүү нь  орчлон дэлийд багтамгүй тийм их хайртай.
Хүү: Бямбажаргал
Ээж: Пүрэвсүрэн