Оюунцэцэг: Хүн бол урмаар ургадаг /192/

|

Өглөө мандах нарнаар сүүгээ өргөн зогсохдоо
Үрийн минь зулай тэгшхэн байг гэж сэтгэлдээ сүслэн залбирдаг
Өнгөт энэ орчлонд намайг тээж төрүүлсэн ээжийн минь
Үлэмжийн ачлалт сургаалд ч Эх орон минь бий.
Миний ээж Лхагвадорж овогтой Оюунцэцэг 1974 оны 12 сарын 9-нд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн.
Хүн бол урмаар ургадаг харин надад ургаж төлжихийн их ухааныг заасан хүн бол миний ээж. Өлгийтэй байхаас минь эрхлүүлж өвөр дээрээ суулган тоглуулдаг миний л ээж. Охин үрээ алдаж эндэх вий гэж сэтгэлдээ шаналж суудаг өөр хэний ч биш ганцхан миний л ээж. Манцуйтай ирж би таныгаа  ганцхан удаа баярлуулсан. Магадгүй түүнээс хойш дандаа зовоосон. Охиныгоо уучилж өршөөгөөрэй ээжээ. Ачлалт ээж таныхаа ачийг тань би хариулна. Таньдаа хайртай шүү. Та хоёр минь 2 охиндоо урт насалж хайрлаарай.

Ээжээ би таньдаа хайртай.
Охин: Намжилмаа, Хишигням нараас нь