Отгонван: Дэнжийн ногоо соёлоход таньдаа л очих гэж яардагсан /193/

|

Дэнжийн ногоо соёлоход таньдаа л очих гэж яардагсан
Дээлтэй бурхан ижийдээ үнсүүлж нялхраад буцдагсан
Дэндүү давчуу орчлонд үдлээд буцахыг нь мэдсэн бол
Дээлээ тайлаад өгөхөд нь дэрлээд унтах минь ч яавдаа
       Санчиг нь бууралтсан ижий минь
       Сэтгэлд мөнхрөн үлдэж дээ ээжий минь
Базардарь овогтой Отгонван 1953 оны 5 сарын 13-нд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн.
Би шүтлэгтэн биш ч гэсэн ээжийгээ шүтдэг. 
Энэрэл хайр түгсэн энэ дэлхийд ачит ээж таныхаа амин сургаалд ч талархая.
Нар хэдий ганцхан ч
Намайг таньд хайртайд итгээрэй ээжээ
Нас тань хэдий өтөлсөн ч
Намайг таныгаа орхихгүй гэдэгт итгээрэй ээжээ
Илүү ихийг худал амлахгүй ч
Үлдсэн энэ насанд тань баярлуулна гэдэгт итгээрэй ээжээ
Ээжээ таньдаа хайртай
Охин: Оюунцэцэг
Ач охин: Хишигням Намжилмаа 3-аас  нь