Номинчимэг:Би ээжийнхээ охин нь болж төрсөндөө маш их баярладаг\174\

|

Миний ээж  энэ хорвоогийн хамгийн сайн ээж. Би ээжийнхээ охин нь болж төрсөндөө маш их баярладаг. Намайг аливаа зүйл дээр шийдвэр гаргаж чадахгүй ч юм уу, эргэлзэж тээнэгэлзсэн үед миний ээж байнага зөв замыг минь зааж өгдөг. Миний амьд бурхан ээж таньдаа охин нь  маш их хайртай. Бас  ээж минь миний үнэтэй зөвлөгч. Ээжийн минь хүүхдүүддээ сургаж захидаг үг “Эзэн хичээвэл , Заяа хичээнэ.” Бас “Би энэ амьдралдаа хүн нойроор үхэж гэнэ гэж лав дуулаагүй, сэргэг бай , сэргэлэн цовоо бай , тархиа хөгжүүл ” гэж байнга сургаал айлддаг. Таныгыы зөндөө их уурлуулж бас гомдоож байсанд уучлаарай. Тэнэгхэн үрээ уучил. Аав, Ээжийнхээ ачийг охин нь заавал хариулна.
Охин: Номинчимэг