Нанжид: Айл гэр өнгөтэй өөдтэй байна гэдэг эмэгтэй хүнээс өөрөөс нь эхэлдэг/4/

|

Ээж маань олон сайхан охинтой болохоороо тэднийгээ сайн явж, сайхан амьдарч, гэрийн сайн эзэгтэй, сайн ээж байгаасай гэж өдөр бүр цайныхаа дээжийг тэнгэр хангайдаа өргөж байдаг юм. Цэгмидийнх гэдэг айлын түшиг тулгуур болсон ээж маань "айл гэр өнгөтэй өөдтэй байна гэдэг эмэгтэй хүнээс өөрөөс нь эхлэдэг юм. Хүн орж ирээд энэ хэр сайн гэрийн эзэгтэй, ажилтай анхиатай эмэгтэй вэ гэдэг нь аяганых нь алчуур хэр цэвэрхэн байгаагаас эхлээд харж болдог юм шүү. " гэж захидаг нь дандаа санаанд байдаг. Ээж таньдаа охид нь, хүү нь дэндүү их хайртай шүү. Урт наслаж удаан жаргаарай.

Охин: Цэгмэд Ариундарь

Ээж:Нямжав Нанжид