Мөнхцэцэг: Хүний итгэлийг алдаж болохгүй\180\

|

Миний ээж 1968 оны 3 сарын 10-нд ховд аймгийн Цэцэг  сумын Шархүү хэмээх хот айлд 4дэхь охин нь болон мэндэлж Мөнхцэцэг хэмээх алдрыг хүртсэн. Одоо Ховд аймагт 5-р цэцэрглэгийн арга зүйч хийдэг. Миний ээж энэ мэргэжилдээ маш их дуртай. Өөрөө ч маш ухаантай агуу чадалтай эмэгтэй билээ. Боловсролын тэргүүний ажилтан цолтой бөгөөд хамт олон дотроо ч нэр хүндтэй нэгэн.  Ижий минь 2 ах бид 3-т ийнхүү захиж зааж сургадаг. “Хүнтэй зөв боловсон, эелдэг харьцаж, уур уцаарыг дарж эрдэм номонд шамдан суралц. Эрдэмтэй хүн даруу, Их мөрөн дөлгөөн  ”.Гэр бүл болоход яарах хэрэггүй. Эхлээд сур ч боловсор ч дуусаад өөрийн гэсэн гэр оронтой болох хэрэгтэй шүү. Хамгийн гол нь худал хэлж болохгүй. Хүний итгэлийг алдаж болохгүй. Бүх юм чинь зөв байх ёстой бас нэг чухал зүйл бол эрүүл мэнд шүү. Сайхан амьдаръя гэвэл эрүүл хоолло. Эрүүл яв хэмээн захидаг. Ижий минь хэлсэн үг бүхэн үнэ цэнэтэй. Өдий хүртэл 3 үрийнхээ төлөө толгой бөхийлгүй зүтгэсэн ээж таньдаа маш их баярладаг шүү. Та минь бид 3-таа энэ хорвоогийн хамгийн сайхан хүн. Ижий минь та урт наслаарай. 3 үр нь таныгаа удахгүй сэтгэл амар сайхан амьдруулах болно амлая.
Охин:  Даваажаргал