Миний сэтгэлийн илгээмж

|

Ээж аавдаа би хэдий хайртай ч өдөр болгон би таньд хайртай гэж хэлж чаддаггүй. Тийм учраас миний сэтгэлийн илгээмжээр дамжуулан ээж аавдаа чин сэтгэлээсээ хайртай гэж хэлье. Аав ээж минь энэ дэлхийн наран билээ. Энэ дэлхийг эцэг эхгүйгээр төсөөлхийн аргагүй. Эцэг эх маань бид бүгдийн амьдралын үүдийг нээж өгсөн хязгааргүй их ачтангууд билээ. Энэ дэлхийд эцэг эх гэж байдаггүй байсан бол бид байхгүй байх байсан. Тийм ч учраас эцэг эх гэдэг хүмүүс үрс бидэндээ үнэхээр амилсан бурхад юм.

Та нар минь надаа сэтгэл зүрхэнд минь гэрэлтэх наран, дэлхий ертөнцийг гэрэлтүүлэх гэгээн наран, үр хүүхдийнхээ дэргэд амилсан бурхад билээ.

Хүмүүс бид хорвоо дэлхийг орхин явах нь амьдралын жамтай. Тийм ч учираас эцэг эхээ амьд дээр нь хайрлах нь бидний үүрэг билээ. Эцэг эх гэдэг үнэхээр томоохон нэр алдар юм. Эцэг эх гэдэг нэр алдрыг авахын тулд сайн эцэг эх байх нь чухал. Дуудах нэрийг эцэг эх дуурсах нэрийг өөрөө олж авдаг гэдэг. Бид эцэг эхээ хайртай гэдгээ хэнээс ч ичихгүй чангаас чанга хэлье. Тиймээ би та хоёртоо маш их хайртай.

 75-р сургуулийн 9в анги сурагч
  Б. Билгүүнзаяа