Лхам: Бие биенээ гомдоохгүй байвал бүх хэрэг бүтэх болно /196/

|

 

“1000 ээжийн захиас” сургаалыг хүн бүхэн уншаасай. Сургаал бүрийг миний ээжийн захиас гэж залбираасай.
Ашдын билгээс амны билэг гэдэг тул миний хүүхдүүд билэгтэй сайхан зүйлийг ярьж билэг ерөөл нь биелэгдэж байх болтугай. Бие биенээ хайрлаж байх хэрэгтэй. Би  
хүүхдүүддээ их олон зүйлийг захиж сургадаг хамгийн гол нь эрдэм мэдлэгтэй, ажилч хичээнгүй нинжин сэтгэлтэй, энэрэнгүй өглөгч, нүгэл буян хоёрыг ялгаж салгаж ойлгодог байх хэрэгтэй гэж чухалчлан захидаг даа.

Хүн бүхэн энэ хорвоод ирэхдээ уйлж ирээд уйлуулж буцдаг. Энэ хооронд л биенээ гомдоохгүй байх хэрэгтэй. Бие биенээ гомдоохгүй байвал бүх хэрэг бүтэх болно. Миний хүүхдүүд сайхан бүхэнтэй ойр байж, саар бүхнээс хол байгаарай. Аз жаргалтай байхын суурь үндэс нь  биенээ гомдоохгүй баярлуулж байх явдал юм.

6 хүүхдийн ээж 82 настай Цэрэндуламын Лхам Сүхбаатар аймаг /Цэргийн оёдлын үйлдвэрийн оёдлын захиалгын тасагт ажиллаж байсан./