Ерөнхийлөгч ахдаа

|

Эрхэм хүндэт ерөнхийлөгч та сайн байна уу? Би таньд чин сэтгэлээсээ захиа бичиж байна. Би хотдоо сайхан цэвэр агаартай байхыг хүсдэг. Хөдөө ахындаа амраад ирсэн. Хөдөөний агаар маш сайхан байсан. Хотод ирээд намар хичээлдээ орлоо. Би ханиад хүрээд хоолой өвдсөн. Миний хот маш их утаатай учир манай гэрийнхэн үргэлж өвддөг. Би гадаа тоглох дуртай гэвч аав ээж хоёр маань гэрээсээ гараад хэрэггүй бохир агаартай өвдчихнө гэдэг. Би тэгээд яавал манай хот цэвэрхэн агаартай болох юм бэ? гэж боддог. Иймээс би таньд чин сэтгэлээсээ захиа бичиж байна. Ээж маань хүн болгон санаа тавьж, хүүхдүүд бид ч гэсэн зүлэг модоо хайрлавал агаар цэвэр байна гэсэн. Манай ээж гэртээ цэцэг тарьдаг. Их гоё үнэртэй шүү. Манай анги ч бас олон цэцэгтэй. Би гудамж талбай хогтой зах гэр хороололд очиход маш муухай  хогоо гэрийнхээ гадаа асгасан, хог нь хийсээд л... Гэр хорооллын хүмүүс хогоо хогийн саванд хийж хашаандаа мод цэцэг тарьдаг бол маш гоё оо. Ерөнхийлөгч ах та бүх хүмүүсийг хотдоо нэг нэг мод тарьж ургуулаач гэж телевизээр уриалаач. Бас та хоггүй орчин цэвэр байгаль гэсэн уриа гаргаарай. Манай найзын ээж нь гэрээрээ дүүрэн цэцэгтэй юм. Маш их цэцэг байдаг, тэд маш сайхан үнэртэй. Бараг л цэцгийн хүрээлэн гэсэн үг. Ерөнхийлөгч ахаа та бас гэртээ зөндөө цэцэгтэй байхдаа. Энэ дэлхийн бүх хүмүүс цэцэг тарьдаг байсан бол гоё шүү. Цэцгийн хүрээлэн ч бас гоё харагддаг. Байгаль орчноо шатааж сүйтгэж болохгүй гэж ерөнхийлөгч та зарлиг гаргаарай. Маш муухай гомдмоор хүмүүс их байдаг. Би дараа жил хөдөө яваад мод цэцэг тарьж сураад сайн хүн болно. Бас бид нар гэрлээ унтрааж усаа хааж, хогоо ил хаяхгүй байхыг уриалж байна. Би мишээл экспо үзэсгэлэнд очиход ногооны үзэсгэлэн гарч байсан. Бас тэнд байгалиа хамгаалсан байгальд хайртай хүмүүс зөндөө байв. Таньд ажлын өндөр амжилт хүсье

“Ирээдүй” цогцолборийн

2-р бага сургууль 4б анги А. Төгөлдөр