Дуламсүрэн:Наран саран хоёрт дэлхий сөхөрдөг бол Намхан буурал ижийд минь бурхан хүртэл мөргөдөг/10/

|

Сайн байна уу? Хамгаас хайртай ижийд минь миний сэтгэлийн мэндийг  дамжуулан өгөх та бүхэндээ гүнээ талархаж буйгаа хэлэхийн ялдамд,энэ захиа очих тэр сайхан өдрийн мэндийг эрэн мэндчилж байгаадаа таатай байна.Ээж бүхний сэтгэлд нь сүү,зүрхэнд хайр байдаг болохоор үр хүүхэд бидэндээ хамгийн эрхэм нандин хүн байж,магад заримдаа ивээлт бурхан нь болдог буй за.
Уулга алдахдаа ч дууддаг
Ухаант тэр бурханыг минь ижий хэмээгээд
Эгэл хөрст дэлхийг бүүвэйлэн уяраа гээд
Энэхэн биений минь аялгуу болгон ижийг минь илгээжээ...
Аялгуу хөгийг чинь охин нь хайраар эгшиглүүлэе
Ачилалт хайрыг тань ухаанаараа хариулая охин чинь.. гээд ээж таньдаа хайртай,үр хүүхэд биднийхээ үргэлж мөнхийн энэрэл та минь болохоор өсөхөөс өгсөн ухаанаа,өнөр энэ амьдралдаа санаж биелүүлж явна гэдгээ амлая.
 Наран саран хоёрт дэлхий сөхөрдөг бол
 Намхан буурал ижийд минь бурхан хүртэл мөргөдөг юм.. гэсэн мөртөөр таныхаа захиасыг өнөд санаж байхаа амлаад энэхүү захиагаа дуусгая охин нь.

Охин:Б.Болор-эрдэнэ

Ээж: Ч.Дуламсүрэн