Долгор: Ээж минь ямар ч ажлыг хийж сурсан байхад насан туршид хэрэг болно шүү гэж захидаг байсан/102/

|

Миний ээжийг Чимэдийн Долгор гэж буянтай буурал  байгаад энэ онд 89 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн дээ. Ээж минь эмнэлэгт 32 жил сувилагч хийсэн жижигхэн биетэй, хурдан хөдөлгөөнтэй, ажилч, сэргэлэн хүн байсан хүний судас олж тарихдаа гаргуйд.  Олон ч хүнд буян болсон доо. 5 хүүхдээ эрүүл саруул эсэн мэнд өсгөн, эрдэм мэдлэгтэй эх орондоо хэрэгтэй хүн болон хийсэн ажил хэлсэн үгэндээ эзэн болж, айл гэрийн сайн халамжит хань байж, үр хүүхдийнхээ ачлалт ээж байхыг зааж байнга зөвлөдөг байлаа. Ямар ч ажлыг хийж сурсан байхад насан туршид хэрэг болно шүү, зөв сэтгэлтэй тэнгэр хангай, төрийн сүлдээ шүтэж явахад алзахгүй гэж захидаг байсан даа. Аав ээжийн захиас алт гэж үнэн үг шүү. Дээд тэнгэрээс үр хүүхэд биднээ үргэлж харж ивээж явдаг өвөг дээдэс аав, ээждээ сүү, цайныхаа дээжийг өргөн сүсэглэн залбирч явдаг даа бид...    Улаанбаатар хот  Натар  овогтой Энхтуяа