Долгор: Миний охин дулаан явж байгаарай. Дулаан явбал мянган лан/76/

|

Сайн байна уу. Та бүхэнд ээжтэйгээ татуулсан зургаа илгээж байгаадаа туйлын их баяртай байна. Миний ээжийг Даш овогтой Долгор гэдэг. Ээж минь надад “Миний охин дулаан явж байгаарай. Дулаан явбал мянган лан" гэж байнга захидаг. Ээжийн минь хэлсэн үг бүхэн юунаас ч илүү үнэтэй сургаал. Таныхаа захиасыг охин нь үргэлж дээдлэх болноо.

Санаснаар болдоггүй хорвоо дээр бурхан ээжтэй хүндээ би.
Сэтгэлээсээ шүтэж ээж таныгаа би зуу зуун жилээр хайрлаж явнаа.
Ээжээ охин чинь таньдаа хязгааргүй их хайртай.
Ээж минь та энхрий үрсдээ олдох ганцхан нандин эрдэнэ юм шүү.

Ээжийн минь надад  бүхнээ зориулсан хайр хязгааргүй билээ. Тиймээс та бүхний гаргах гэж буй энэхүү "1000-н ээжийн захиас" боть номоор ээждээ бэлэг барих гэсэн юмаа. Олон олон үрс ээжийнхээ захиасыг илгээж энэхүү ном маань хурдан хэвлэгдэх болтугай...

Охин: Цогтсайхан овогтой Давааням
Ээж : Даш овогтой Долгор