Ганчимэг:Ухаантай хүн ууртай байдаггүй /195/

|

Би өөрөөс төрсөн 3 хүүхэд, өсөх насанд нь өсгөж хүмүүжүүлсэн өнчин 3 хүүхэдтэй. 4 охин, 2 хүү минь нэгэн эхээс төрсөн мэт эвтэй байдагт баярладаг. Одоо бүл нэмж 3 хүргэн 3 ачтай болоод байна. Миний ээж 8 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн сайхан амгалан хүн байлаа. Би ээжийнхээ захиас, сургаалыг л хүүхдүүддээ дамжуулан сургаж байдаг. Миний ээж захихдаа:
Хэн нэгэн хүн уурлаж, бухимдаж, цухалдаж, бачимдаж байсан ч чи өөрөө л тайван амгалан хүлээцтэй, тэвчээртэй бай.
Ухаантай хүн ууртай байдаггүй.
Ууртай хүн ухаантай байдаггүй
Уураа багасгаж ухаанаа ихэсгэ
Маргаанаас ялах ганц арга бол
Маргаанаас зайлсхийх явдал юм... гэж сургадаг байсан ээжийнхээ хэлсэн мэргэдийн сургаалыг өөрийн үр хүүхдүүд болон бусдын үр ач нарт дамжуулан захия.
Дуугүй байх нь тэнэгийн шинж биш
Дуугарч байх нь хэлтэйн шинж биш
Ургуулж бодон ухаантай амьдрая.

Дундговь аймаг Дэлгэрцогт сум Намхайн Ганчимэг /эм зүйч/