Бүгдэд нь баярлалаа

|

Би энэхүү илгээмжээ маш их хичээн бичлээ. Намайг төрүүлж өсгөсөн ээж, аав, туслаж дэмждэг эмээ өвөө, ах, эгч нартаа бүгдэд нь баярлалаа. Дөнгөж сургуульд орход “А” үсэж зааж, уншиж бичүүлж сургасан багш нартаа баярлалаа. Бас надтай тоглож байсан найз нартаа баярлалаа. Эрүүл энх төрүүлж өсгөсөн ээж аав таньдаа хайртай гэж мянган удаа хэлсэн ч багадна.

Хүслийг тань биелүүлэхдээ хэнэггүй байсан бол уучлаарай

Хилэгнэж уурласан үедээ ч хэнээс ч илүү наддаа л хайртай

Гомдоож байсан бол уучлаарай намайг

Би багш таньгүйгээр байсан бол өдийд ингэж бичихгүй л байсан

Ачит багш таньдаа би бэлэг барьхыг хүсэж

Энэрэлт ээж таньдаа би энхийг бүтээхийг хүсч байна.

Сайхан ээжий минь сүү шиг сэтгэлтэй

Сүү шиг сэтгэлийг нь би хариулах тавилантай

Буурал ээжий минь буянт сургаальтай

Буянт сургаалийг нь би дагах тавилантай

 

Ирээдүй цогцолбор Т.Хувьтөгөлдөр 5в анги