Баярмаа: Ундраад ундраад дундрашгүй цаглашгүй хайрын эзэн /191/

|

Батчулуун Баярмаа 1969 оны 8-р сарын 4-нд Увс аймгийн Сагил суманд төрсөн. Одоо Увс аймгийн Түргэн суманд багшаар ажиллаж байгаа .

Урсаад урсаад дуусашгүй цагаан сүүний эхлэл
Ундраад ундраад дундрашгүй цаглашгүй хайрын эзэн
Хархан нүдний мэлмий нь охиноо л дандаа ширтсэн
Хатан сэтгэлийн хэмнэл нь үрдээ зориулж цохилсон
Буянтай элбэрэлтэй ачлалтай ээж таньдаа
Булиглах зүрхний угаас
Нэгэн цацал өргөмүй. 
Хорвоогийн хатуу зөөлнийг элээж
Хайраараа намайг гийгүүлсэн

Алдаа оноог минь тэгшилж 
Ашдын ерөөл тавьсан.
Ачит ээждээ хамгаас их хайртай шүү
Хорвоог мөнх бишийг мэднээ ээжээ
Хорвоо хатууг ч мэднэ
Харин таныгаа миний бурхан гэдгийг
Хамгаас сайн бие сэтгэлдээ мэдэрцгээ ээжээ
Охин: Гэрэлмаагаас нь