Бадамдорж:Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтэн гэж сургадаг\185\

|

Миний ээж Натарын бадамдорж Завхан  аймаг Яруу сумын уугуул. 1937 онд төрсөн үхэр жилтэй 1960 онд Төв амйгийн Жаргалант сангийн аж ахуйд ажилчин залуусыг хөдөлмөрийн аянд уриалан дуудсанаар ирэн  сууришсан. Тракторын жолооч, тосолгоочин, тогооч, үйлчлэгч гээд хийгээгүй ажил үгүй. 12 хүүхэд төрүүлснээс 6 нь эсэн мэнд бойжин одоо өнөр өтгөн айл гэр болцгоосон.  Ажлыг хүнд хэцүү хар бор гэж ялгалгүй чин сэтгэлээсээ хийдэг хүнд туслахын тулд төрсөн мэт байдагсан. Тиймээс ч үр хүүхэддээ
Хүн ажлыг голохоос
Хөдөлмөр хүнийг голохгүй
Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтэн гэж сургадаг. Түүнийгээ ч өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж чаддаг . Амьдралын ухаан нь шавахагдашгүй баян, ширгэшгүй ундрага мэт байдаг. Хэлсэн нь ерөөл, Хийсэн нь бүтээл байж чаддаг. Аливаа зүйлсийг хийж байхдаа л түүний үр ач холбогдлыг амьдралтай холбон ярьж, ухуулан ойлгуулж байдагсан. Тиймээс ч ээж минь тэгж  хэлдэгсэн, ингэж ярьдагсан гэж үргэлж  дурсаж байдаг. Ээж минь 2003 онд  аюулт өвчний улмаас хорвоог орхисон ч үр хүүхэд биднийхээ зүрхэнд дүр нь мөнх, сэтгэлд үг нь тодхон байдаг юм.
Бага охин: Насандулам