Амартөгс:Нарт хорвоод бурхан байдаг л гэх юм,наданд бол та л бурхан ээжээ \166\

|

Хайртай ээждээ:
Нарт хорвоод бурхан байдаг л гэх юм
Наданд бол та л бурхан ээжээ 
Насан туршдаа би таньд мөргөж сөгдөе
Нинжин сэтгэлийн сайхан тань мэхийн хүндэтгэе
Сэтгэл нийлсэн хайрын цэцгээс дэлбээлж
Сэрүүн хорвоод намайг мэндлэхэд өөдсөн чинээ биеийг минь хүн болгон тойлох гэж
Өчнөөн шөнийн нойр хугаслаа 
Сүүдэр гэрлийн орчлонд энх тунх байлгах гэж

Сүү үнэртүүлсэн халуун сэтгэлээр энхрийлсэн    

Ганц удаа ч гэсэн нойтон өлгий илбүүлэхгүй юмсан гэж
Цайлган сэтгэлийнхээ хамаг нандин бүхнийг
Цагаан сүүтэйгээ хамт, наддаа та зориулсан
Сайн муутай алив муугаас харамлаж
Сартай, нартай, гэрэлтэйг ганцхан наддаа хүсдэг
Ухааны бяд гүйцээгүй балчирхан тэнэг зангаараа
Уурлуулж таныгаа хичнээн удаа зовоосон бол доо
Найрын яруу шиг гялтагнах үсний буурал сор тань
Намайг гэсэн сэтгэлийн дэлгэц юм даа ээж минь
Эрдмийн аянд дөрөөлсөн миний араас
Ээжээс минь өөр хэн цацал өргөх билээ
Өр авлага нэхдэггүй эхийн нинжин сэтгэлээс өөр
Үнэт юм гэж энэ л орчлонд алга даа
Бүтэн биеэ тэр чигээр нь таньд өгье гэсэн ч
Бүхий л амьдралын тань нэгэн хагастай нь тэнцэх болов уу даа !
Миний охин хичээлээ сайн хийгээрэй, миний охин маш сайн хүн болно шүү!
Ээж нь охиндоо маш их хайртай.
Ээж: Намнан Амартөгс
Охин:Батбуян Мөнхзул