Амаржаргал:Дуусахгүй юм шиг сэхүүн бүү яваарай\167\
|Нулимасаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрыг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээж эзгүйрдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ээжийгээ хайрлаж яваарай
Захиас:
Аз жаргалыг хүн бүхэнд түгээхийн тулд
Атаа жөтөө ашиг хонжоо хэрэггүй
Амьдрал ганцхан зүйл дээр л тогтдог юм
Аливаад итгэх итгэл байдаг юм шүү охин минь
Дуу султай дорой бүү бай
Дуусахгүй юм шиг сэхүүн бүү яваарай
Бусдын үрийг хатуу үгээр гомдоохгүй
Буурал хорвоод олныхоо дунд яваарай
Ганц амьдрах орчлонд гал цог шиг яваарай
Хүсэл мөрөөдлийнхөө төлөө хүрэх алсыг зориороой
(Хөвсгөл аймаг Рашаант сум)
Буурай ээж-Бямбаа Дуламсүрэн
Ээж: Намдан Амаржаргал
Охин: Ө.Хандаа